“Хуан Жу Гэг” Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

“Хуан Жу Гэг” Монголд ирнэ

Шулуун шударга зантай, сэргэлэн цовоо бүсгүй Манжийн эзэнт гүрний эрхэмсэг гүнжээр санаандгүй сонгогдсон түүхийг өгүүлэх телевизийн олон ангит “Хуан Жу Гэг” буюу “Сувд гүнж” олон ангит кино 1990-ээд оны сүүлчээр  Азийн орнуудыг байлдан дагуулж байсан. Тэгвэл энэхүү киноны гол дүрийг бүтээсэн Хятадын алдарт жүжигчин Жао Вей тун удахгүй Монголд ирэх нь ээ. Тэрбээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 28-нд эхлэх “Хятадын соёлын сар” арга хэмжээний хүрээнд ийнхүү манай улсад хөл тавих болсон байна. Жүжигчин бүсгүй Хятадын кино долоо хоногийн нээлтэд оролцох юм. Чухам хэдний өдөр Улаанбаатарт ирэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрбээр мөн өнгөрсөн жил гэр бүлийн хамт Монголд саатаж, Тэрэлжийн амралтад нам гүмхэн буудаллаад буцсан билээ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж