Хайрхан уулыг тахих ёслол болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Хайрхан уулыг тахих ёслол болжээ

Архангай аймгийн Тамирын голын хөндий дэх хамгийн өндөр Хайрхан уулыг  тахих ёслол өчигдөр болжээ. Энэхүү  ёслолд Заяын хүрээний хамба Х.Баасанжаргал тэргүүтэй  лам хуврагууд оролцож, ном хөгжөөсөн байна. Ном хурах ёслолын дараагаар бэсрэг наадам зохиож, хүчит бөхчүүд барилдаж, хурдан морьд уралдуулжээ. Барилдаанд аймгийн арслан Э.Ванданцэрэн түрүүлж, харцага Б.Ганзориг үзүүрлэв. Харин хурдан морины их насны уралдаанд Г.Батболдын хээр ажнай магнайлж, түмэн олноо баясгасан байна.

                                                                                                                                              Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж