Зайсангийн газрын маргааныг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Зайсангийн газрын маргааныг шийдвэрлэнэ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших 11 дүгээр хорооны иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын асуудалтай холбоотой хүсэлт ирүүлжээ. Хүсэлтийн дагуу газрын асуудлыг шалгах ажлыг хэсгийг БОАЖЯ-наас өчигдөр томилсон байна. Ажлын хэсэг Хан-Уул дүүргийн газрын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийлсэн 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ажээ. Ингэхдээ Зайсан орчимд амьдарч буй иргэдийн оршин суусан хугацаа, газрын байрлал, кадастрыг нэг бүрчлэн шалгах юм байна. Тухайлбал, тус хороонд оршин суудаг нь тогтоогдсон өрхийн жагсаалтыг гарган, кадастрын бүртгэлд тусгах аж. Гэвч энэ нь өмчлөлийг бүрэн баталгаажуулах бус, тухайн иргэдийн оршин суугаа газарт давхардуулан газар олгох, үүнтэй холбоотой маргаанаас хамгаалж буй хэрэг юм байна. Ажлын хэсгийн хийх энэхүү ажлыг даргаа иргэдийн газрын асуудалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл боломжтой талаарх дүгнэлтийг БОАЖ-ын сайдын зөвлөлд танилцуулж хамтран ажиллах гэнэ.

Зайсангийн газрын асуудлын тухайд, хотын байрлал сайтай бүсэд хамаарагддаг учир олон жил амьдарсан иргэдийн газрыг албан байгууллагууд авах, эзэмшил давхардах зөрчил хамгийн их гардаг аж. Тиймээс Зайсангийн орчимд амьдарч буй иргэдийн газрын асуудалтай холбоотой эрх ашгийг нь хамгаалах нөхцөл бүрдэж буй талаар албаныхан онцолж байна. Уг ажил нь БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтуудыг үндэслэн гаргасан тушаалын дор хэрэгжих юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж