Иракт цуврал дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Иракт цуврал дэлбэрэлт болжээ

Өчигдөр орой Иракт дараалласан гурван дэлбэрэлт болжээ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас 10 хүн нас барж, 31 хүн гэмтэж, шархатсан байна. Эхний дэлбэрэлт нийслэл Багдадаас 60 км зайтай орших  Баакуба хотод болжээ.

Уг дэлбэрэлтэд өртөн хоёр энгийн иргэн, нэг цагдаа амиа алдаж, 5 хүн шархатсан байна. Үүнээс нэг минутийн дараа удаах дэлбэрэлтүүд Багдадаас ойролцоогоор 90 км зайтай орших Муктадия хотын зах дээр болжээ.

Уг хотын хүн ихтэй зах дээр машинд тавьсан бөмбөг дэлбэрсэн байна. Энэхүү хоёр дэлбэрэлтэнд өртөн долоон хүн нас барж, 26 хүн гэмтжээ. Иракийн цагдаа нар хэрэг болсон газруудад үзлэг, шалгалт хийсэн байна. Одоогоор уг халдлагын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд шархтсан иргэдийг эмнэлэгт хүргэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж