Sony компани алдагдалтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Sony компани алдагдалтай ажиллажээ

Компаниудын хувьд Японы санхүүгийн жил гуравдугаар сард дуусдаг. “Sony” компани өнгөрсөн санхүүгийн жилд 40.8 тэрбум иены /437 сая ам.доллар/ алдагдалтай ажилласан тайлан гаргасан байна. Өнгөрсөн жил Японы цахилгаан барааны үйлдвэрлэгч 98.9 тэрбум иены алдагдалтай гарсан нь сүүлийн 14 жилд анх удаагаа алдагдалтай ажилласан тохиолдол болсон. Зардлаа бууруулснаар алдагдлаа багасгасан гэж компанийн төлөөлөгчид ярьж байна. 2011 оны гуравдугаар сар гэхэд байдал өөр болох байх. Шинээр зах зээлд нийлүүлж байгаа 3D зурагт болон тоглоомууд орлогыг нь дээшлүүлэх болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Иений ханш чанга байгаа нь тус компанийн бүтээгдэхүүнийг илүү үнэтэй болгосоор байна. Тус компанийн гар утасны үйлдвэрлэгч салбар “Sony Ericsson”-ы бизнес мөн төдийлөн амжилттай биш байгаа бөгөөд борлуулалт нь 37 хувиар буурсан дүн гарчээ. “Sony”-гын санхүүгийн тайлан алдагдалтай гарах болно гэж ажиглагчид үзэж байсан ч түүнээс илүү гайхшруулсан зүйл нь тус компанийн цаашдын чиглэл тодорхойгүй байгаа нь хачирхалтай байна гэж Токио хотод байрладаг “Mizuho Asset Management”  компанийн судлаач Seiichiro Iwamoto “BBC” агентлагт ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж