Англид ажилгүйдлийн төвшин буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Англид ажилгүйдлийн төвшин буурчээ

Английн Засгийн газрын албаны хүмүүс тус улсын эдийн засгийн байдалд нааштай байдал ажиглагдаж, ажилгүйдлийн түвшин найман хувиар буурсан хэмээн мэдээлжээ.

Ажилгүйдлийн түвшин ийнхүү буурсан нь өмнөх зургадугаар сар хүртэл гарч байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ.

Мөн Лондонгийн олимпийн үеэр түр ажлын байр олноор гарсантай холбоотой хэмээн албаныхан дүгнэж байгаа аж.

 Засгийн газрын албанаас дээрх мэдээллийг өчигдөр мэдээлсэн байна. Түүнчлэн 2011 оноос хойш тус улсын эдийн засгийн голлох үзүүлэлт болох ДНБ буурсан үзүүлэлттэй гараад байсан гэнэ. Гэсэн хэдий ч тус улсын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн долдугаар  сарын байдлаар  буурсан үзүүлэлттэй байгаа нь ололттой тал боловч цаашид ажлын байр бий болгоход засгийн газар ихээхэн анхаарч ажиллахаа мэдэгджээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж