
Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Даланзадгад сумын Эрх үүрэг оролцоот төслийн сургагчид болон ЗЦГ-ын ажилтнууд, эцэг эхчүүдийн дунд “Эрх үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болжээ. Тус хэлэлцүүлэг нь “Иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүд ямар зүйлийг мэдэж байх ёстой, хэрхэн замын хөдөлгөөнд зөв оролцох вэ” гэсэн мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм байна. Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, хамтарсан ТББ-ууд, Өсвөр үеийн хөгжлийн төв, Хүүхэд эмэгтэйчүүдийн халамж хамгаалал төв зэрэг газрууд хамтран зохион байгуулсан бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн санаачилгаар цаашид тус компанийн нөлөөллийн сумдад орон нутгийн замын хөдөлгөөнд иргэдийг зөв соёлтой оролцох хандлага чиглэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг явуулах юм байна.
С.Сумьяа /Өмнөговь/