Кейтийн үеэл ”Playboy”-ын нүүрэнд

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Кейтийн үеэл ”Playboy”-ын нүүрэнд

Их Британийн ханхүү Уильямийн эхнэр Кейт Мидлтоны үеэл Катерина Дейрлин Америкийн алдарт Playboy сэтгүүлийн нүүр царай болжээ.

Катерина Дейрлин нэртэй Английн язгууртны үеэл тэрбээр энэ долоо хоногийн эхээр уг сэтгүүлд өөрийн дур булаам зургийг тавих болсон шийдвэрээ мэдэгджээ.

  Катеринааг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн уг сэтгүүлийн албаныхан өөрсдийн сэтгүүлийн нүүр царай болгохоор хэлэлцэж эхэлсэн байна.

Харин Катерина Английн язгууртны эхнэр болсон үеэл Кейттэй  төдийлөн холбоотой байдаггүй гэнэ. Өдгөө 22 настай Катерина өөрийн амжилтанд хүрэх карейрийг ийнхүү эхэлж байгаа бололтой. Учир нь тэрбээр мөн бүжигчний мэргэжилтэй бөгөөд энэ байдал нь сэтгүүлийн албаныхны нүдэнд өртөх шалтгаан болсон бололтой.

Түүний сэтгүүл дээр тавьсан гүн цэнхэр өнгийн нүдний будалт нь эрхэмсэг хатагтай Кейтийн нүдийг санагдуулам адилхан байсан аж. Тэрбээр цаашдаа ч тус сэтгүүлтэй хамтран ажиллах бодолтой байгаагаа мэдэгджээ.

Америкийн алдарт эрчүүдийн буюу насанд хүрэгчдийн сэтгүүл гэдгээр нь сайн мэдэх Playboy сэтгүүлд Катерина өөрийн биений хэлбэрийг ил гаргасан улаан корсет бүхий гоёмсог өмсгөлөөс эхлээд ялдам энхрий дүр төрхийг илтгэн харуулсан олон донжтой хувцсыг өмсчээ.

Тэрбээр өөрийн сонирхол болсон бүжгийн урлагийг орхихгүй ч энэ оны эхээр Английн Barclays нэртэй олон улсын санхүүгийн компанид банкны ажилтнаар ажиллаж байсан  гэнэ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж