
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газраас “Dream Act” буюу “Мөрөөдлийн акт” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж тус улсад цагаачлахаар ирсэн олон мянган залууст ажиллаж амьдрах боломж олгоод байгаа юм байна. Гэсэн хэдий ч хууль бус гэсэн тодотголтой иргэдийг нутаг буцаах ажлыг эрчимтэй хийхээ ч мэдэгджээ.
Америкийн засгийн газар хууль бус цагаачтай хүчтэй тэмцэх дээрх шийдвэрээ зарласны дараа тус улс дахь олон мянган гадаадын иргэд бичиг баримтын асуудлаар өөрсдийн элчин сайдын яамдуудын гадаа дугаарлан зогсох нь олширчээ.
Э.АНХТУЯА