![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/3d85d889ae6808b6/e798339061b12e6boriginal.jpg)
Дөнгөж сая УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэн хэлэлцэхээр болов. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Үүний дараа “Шударга ёс” эвслийн гишүүд хэвлэлийн бага хурал хийнэ. Харин гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдааны дараа хэвлэлийн бага хурал зарласан ч маргааш болгон хойшлууллаа.
Д.ОЮУН