![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/129ee4b339102db7/e4999dc946942517original.jpg)
Гэхдээ дээрх шийдвэрийг гаргахын өмнө гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягаас асуулт асуусны зэрэгцээ саналаа хэлэв. Санал хэлэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Тендер болгоны маргаан дээр Ерөнхий сайд зогсож байдаг юм руу орчих вий. Эрчим хүчний сайд нь цахилгааны асуудлаа Хөдөө аж ахуйн сайдтай ярьдаг болох нь зохисгүй, үүнийг өөрчлөх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Яамдын тоог нэмэхээр орон тоо нэмэгдэхгүй гэж байхгүй нэмэгдэнэ. Одоохондоо нууж болно, цаашдаа чадахгүй. Төрийн өмчийн хороог Хөдөө аж ахуйн яаманд хариуцуулах болж буйг огт ойлгохгүй байна. Хувьчлалын асуудал дууссан учраас Төрийн өмчийн хороог задлах хэрэгтэй гэж ярьж байсан хүмүүс одоо бүр эсрэг зүйл ярьж байна. Төрийн өмчийн хороо бүр харь гаригт очих нь. Хуучин Ерөнхий сайдын харьяанд байсан түүгээр нь үлдээж яагаад болохгүй байна вэ. Хөдөлмөрийн яаманд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг өгөөд, Оюутолгой, Тавантолгойд суралцагсдыг очиж ажиллуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын системийг Эрүүл мэндийн яаманд өг, хэн ч сайд болсон. Мөнгөө төлсөн нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болох хэрэгтэй байна” гэлээ.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураахад олонхи гишүүд энэхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн асуудлаа дахин оруулах тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна.