Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Баянгол” хүүхдийн зусланд нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан байна. Уг ажлыг Сэргээгдэх эрчим хүчний төв өөс хийж, гүйцэтгэсэн байна. Ингэснээр “Баянгол” зуслангийн гэрэлтүүлэг, хөргөгч, компьютер, зурагт, хөгжим, принтер, сканнер зэрэг цахилгаан хэрэгслүүдийг чөлөөтэй ажиллуулах боломжтой болж байгаа аж. Тус зусланд Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Жавхлант, Хүдэр сумд болон Улаанбаатар, Дархан хотоос хүүхдүүд амардаг бөгөөд одоо нарны цахилгаан эх үүсгүүртэй болсноор гадны улс орнуудаас хүүхдүүдийг хүлээж авах боломжтой болж байгаа гэнэ.
Э.Сар