Ч.Цэлмүүн 18-нд хуримлана

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүн 18-нд хуримлана

“Universe best songs” наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн тун удахгүй хуримлах гэж байна. “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж амжсан дуучин бүсгүй “Гэрлийн улирал” нэртэй цомгоо гаргасан билээ. Эгэл жирийн амьдралыг илүүд үздэг хэмээн ярьж байсан тэрбээр наймдугаар сарын 18-ны билэгт сайн өдөр хуримлахаар хуримын товоо зарлажээ. Түүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүү гэнэ.

“Дуулах бол миний хобби” хэмээн ярьж байсан Ч.Цэлмүүн гэрлэлтийнхээ дараа гадаадад сурах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа өмнө нь фейсбүүк хуудсандаа бичиж байсан юм. Тэрбээр биотехнологич мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр өөрийгөө улам бүр боловсруулж, ажилдаа өөрийгөө 100 хувь дайчлахаар шийдсэн гэнэ лээ.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж