АН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 09.30 цагаас эхлэн хуралдсан юм. Уг хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан зарим саналыг хэлэлцсэн бөгөөд үндсэндээ хоёр тал ойлголцолд хүрсэн” гэж үзсэн байна. Тиймээс хэвлэлийнхэнд хандан бүлгийн хуралдааны талаар албан ёсны мэдээлэл хийсэнгүй, шууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжиж орсон юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж