Оросын төмөр зам Лондонд IPO хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Оросын төмөр зам Лондонд IPO хийж магадгүй

“Оросын төмөр зам”-ыг шат дараатайгаар хувьчлах төлөвлөгөөний хүрээнд ирэх жил тус компанийн 25 хувийг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм. Тооцоолж буйгаар тус компани 1.7 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр байгаа ажээ. Гэхдээ “Оросын төмөр зам” компани хувьцаагаа зөвхөн Лондоны хөрөнгийн биржид бус Москвагийн биржид ч худалдаалж магадгүй ажээ. Тус компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин “Бид Лондоны хөрөнгийн биржтэй хувьцаагаа арилжаалах талаар олон жил хамтран ажиллаж байна. Энэхүү хөрөнгийн захад бид харьцангуй сайн танигдсан гэж хэлж болно. Миний сонголтоор бол хамгийн чухал хөрөнгө оруулагчдыг татаж болох газар нь энэ бирж юм” гэж өчигдөр мэдэгджээ.

Гэхдээ биржид бүртгүүлж, хувьцаа худалдаалах ажил 2016 онд хэрэгжих байх” гэж тэрээр нэмж хэлжээ. Түүний үзэж буйгаар Оросын Засгийн газрын ирэх онд “Оросын төмөр зам”-ын 25 хувийг хувьчилна гэх зорилтыг хэрэгжүүлэх нь бодит нөхцөл байдалтай уялдахгүй байгаа ажээ. Зах зээлийн таагүй нөхцөл байдал тус компанийн үнэлгээ өсөхөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг тэрбээр анхааруулсан байна. “Оросын төмөр зам” компанийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөөр тус компанийн эзэмшлийн төмөр замын дэд бүтцийг сайжруулахад 13 их наяд рублийн хөрөнгө оруулах юм байна. Үүнд тус компанийн одоогийн эзэмшиж буй 85200 км урт төмөр замыг шинэчлэн сайжруулах, 30 мянган км сүлжээгээр нэмж өргөтгөх, шинэ өртөө буудлууд барих, аюулгүй байдлыг дээшлүүлэх зэрэг ажил багтжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж