Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээний ажил 75 хувьтай явж байгаа бөгөөд нийт 10 магистрал шугам засч шалгахаас хоёр шугам үлдээд байгаа гэнэ. Энэ хоёр шугамын ажил ирэх сарын 15 гэхэд дуусах ажээ.
Үүнтэй холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усны шугамыг тодорхой дараалалтайгаар хэсэгчлэн хааж байгаа. Энэ сарын 18-наас 28-ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, "Туушин" ХХК-ийн зочид буудал, Тев бассейн, Чингис зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.