Б.Наранбаатарыг Соёл, урлагийн бодлогын газрын даргаар, Х.Чилаажавыг Үндэсний номын сангийн захирлаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатарыг Соёл, урлагийн бодлогын газрын даргаар, Х.Чилаажавыг Үндэсний номын сангийн захирлаар томиллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё. Отгонбаяр өчигдөр тушаал гаргаж зарим байгууллагын удирдлагыг сольжээ. Үүнд өмнө нь Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлж, Б.Наранзунг томилжээ. Б.Наранзун өмнө нь дуу бичлэгийн студи байгуулан ажиллаж байсан. Б.Бадар-Ууган агсны хүү Б.Наранзунг “Оддын эрэлд” шоуны шүүгчээр ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Харин Г.Эрдэнэбат Хөгжим, бүжгийн коллежийн захирлаар ажиллах болсон байна. Мөн Ё.Отгонбаяр сайдын томилгоогоор Үндэсний төв номын сангийн захирлыг сольсон байна. Өмнө захирлаар ажиллаж байсан эрдэмтэн, зохиолч Г.Аким тэтгэвэртээ гарсан учир Монголын зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал асан Х.Чилаажавыг түүний оронд томилжээ. Мөн Чойжин ламын сүм музейн захирлын үүрэг гүйцэтгэгч н.Отгонсүрэнг захирлаар томилох тушаал гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж