“Хятадын соёлын сар” Улаанбаатарт болно

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

“Хятадын соёлын сар” Улаанбаатарт болно

БНХАУ-ын соёлын сарыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-нөөс ирэх есдүгээр сарын 28-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Соёлын сарын нээлт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд нээлтийн тоглолтоор эхэлнэ. Уг арга хэмжээний хүрээнд ирэх есдүгээр сарын 9-13-ны өдөр Улаан хадны түүх, соёлын олдворыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм. Мөн Хятадын кино долоо хоног, үзэсгэлэн тоглолт гээд олон арга хэмжээгээр Хятадын соёлыг Монголд сурталчлах аж. Мөн энэ үеэр ӨМӨЗО-ны соёлын өдөрүүд болох юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж