Одоогийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 405585 толгой хээлтэгч төллөж, 399345 төл мал бойжиж байгаа аж. Оны эхний 7 сард том малын зүй бус хорогдол 12025 толгойд хүрсэн бөгөөд тэмээ 44, адуу 830, үхэр 685, хонь 4706, ямаа 5760 хорогдсон гэсэн тоо гарчээ. Харин тус аймгийн аж үйлдвэрийн газрууд 8 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Холбооны газрын нийт орлого 152 сая төгрөгт хүрсний 31 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан тээврийн газар 3 мянга гаруй зорчигч тээвэрлэж 32 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэсэн байна. , “Нийтийн аж ахуй” ХК 560 сая төгрөгийн орлоготой ажилласны 22 хувь нь хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуулалтын орлого эзэлж байна гэж Дорнод аймгийн статистикийн газраас мэдээлжээ.
Э.Сар