Линдсей Лохан өдөржин дэлгүүр хэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан өдөржин дэлгүүр хэсчээ

Линдсей Лохан өчигдөр дэлгүүр хэсч 2.723 ам долларын худалдаа хийжээ.

Өдгөө 26 настай Америкийн кино ертөнцийн залуу од, дэггү охин Линдсей Калифорны “Jack’s” нэртэй дэлгүүрт өөртөө хувцас сонгож байгаа нь ийнхүү паппарацид өртсөн байна.

Бүсгүй хүн бүрийн дурлах дэлгүүр хэсэх хобби нэрт одод ч мөн байдаг бололтой. Тэрбээр бүтэн өдрийн турш өөрийн төрсөн дүү Кодигийн хамт дэлгүүр хэсчээ. Энэ үеэр TMZ сайтынхан түүнээс ярилцлага авахад “Би дэлгүүр хэсэх дуртай. Мөн өөрийнхөө стиль, хэв  маягийг эвдсэн содон, өвөрмөц сонголт хийхээс ч буцдаггүй. Харин миний дүү Коди надад дэлгүүрээс авсан зүйлүүдийг маань зөөж өгч тусалдаг” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж