Япон Хятадын 14 иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Япон Хятадын 14 иргэнийг саатуулжээ

Өчигдөр Япон улс Хятадын 14 иргэнийг хоёр орны хооронд маргаан үүсгээд буй “Сенкаку” хэмээх эзгүй арал дээр газардсаны дараа баривчилж, Окинава арал руу шилжүүлжээ. Тус арал нь Тайван болон Окинава арлын дунд оршдог байна.

Японы цагдаа нар өнөө өглөөнөөс тэднийг байцааж эхэлжээ.  Гэхдээ Японы талаас тэдгээр идэвхитэнүүдийг хууль бус зүйл хийгээгүй бол байцаалт дууссаны дараа нутаг руу нь буцаан явуулна гэж мэдэгдсэн байна. Дээрх Хятадын 14 иргэн өнгөрсөн ням гаригт Хонконгоос далайн аялалд гараад тус арал дээр очсон аж.

Харин БНХАУ-ын талаас тэдгээр идэвхитнүүдийг  “Сенкаку” арал дээр газардсаныг буруушаасан байна. Гэхдээ Япон дахь БНХАУ-ын элчин сайд болон Бээжингийн талаас тэдгээр иргэдийг ямар нэгэн болзолгүй, шуурхай суллахыг Японоос хүсчээ.

Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сунаж тогтсон хэсэг арлуудын эзэмшлийн талаар БНХАУ болон БНСУ-тай маргаан үүсгээд байгаа юм.

Дээрх “Сенкаку” арлыг Япон болон БНХАУ өөрсдийн эзэмшилдээ авахаар маргаан үүсгээд буй бөгөөд уг арал нь байгалийн хийн нөөцөөр баялаг аж. 

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж