ТБ-ын байнгын хорооны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

ТБ-ын байнгын хорооны хуралдаан эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая эхэллээ. Түүгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуулийн төслийг гишүүдэд танилцуулж эхэллээ. Тэрбээр одоогийн 11 яамыг 16 болгон нэмж, 43 агентлагийг 28 болгон цөөлж буйг гишүүдэд танилцуулав. Засгийн газрын бүтцэд таван шинэ яам байгуулж байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг яөмдыг шинээр эмхлэн байгуулж буйгаа Ерөнхий сайд танилцууллаа. Хуралдаан үргэлжилж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж