Халхгол суманд шинэ гудамж байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Халхгол суманд шинэ гудамж байгуулжээ

Халхгол сумын нутаг дахь Баянхошуу-Өвдөгийн боомт энэ сарын 1-15-ны хооронд нээгджээ. Энэ хугацаанд Урд хөршөөс Их Бурхант болон Буйр нуурыг зорьсон аялагчид цөөнгүй ирсэн байна. Энэ үеэр ӨМӨЗО-ны Амгалан тосгоны удирдагчид ирж, тус сумын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Хятадын тал Халхгол сумын Ялалт багийн нутагт хадлан бэлтгэдэг бөгөөд гэрээний хугацаа энэ жил дуусч байгаа тул дахин сунгахаар болжээ. Амгалан тосгоны хөрөнгө оруулалтаар Халхгол суманд “Амгалан” нэртэй гудамжийг байгуулсан байна. Уулзалтаар уг гудамжны замын гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг хүлээлгэн өгсөн байна. Цаашид Амгалан гудамжинд явган хүний зам нэмж барихаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн энэ үеэр Баянхошуу- Петрочайна дачин тамсагийн чиглэлд засмал зам тавих асуудлыг ч хөндөж ярилцсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж