Мессеж бичих уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Мессеж бичих уралдаан боллоо

Өсвөр насныхны дунд мессеж бичих нь хамгийн их бөгөөд тэдэнд ч мессеж бичих нь дуу хоолойгоор ярихаас илүү зугаатай байдаг билээ.
 
Хоол идэж байхдаа, зурагт үзэж байхдаа, эсвэл машинд явж байхдаа гэх зэргээр тэд хаана л бол хаана мессеж бичсээр байдаг.

Харин энэхүү чадварыг нь сорьсон нэгэн тэмцээн Нью-Йорк хотноо болжээ.

Нью-Йорк хотод 6 дахь жилдээ болж байгаа өсвөрийн мессежний аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нь LG компани юм.

Тэд 16-аас 24 насны бүх хүмүүсийг тэмцээнд урьсан бөгөөд тэмцээнд нийт 100,000 гаруй хүн оролцжээ.

Харин уг тэмцээнд 17 настай ахлах сургуулийн сурагч Austin Wierschke түрүүлжээ.

Тэрээр ердөө нэгхэн секундэнд 6-аас доошгүй тооны үсэг бичиж байсан ба 50,000 ам.долларын шагнал гардан авчээ.

                                                                                                                                               Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж