Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан байна. Гэхдээ одоогоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан ид үргэлжилж буй учраас дээрх байнгын хорооны хуралдаан бага зэрэг хойшлогдох төлөвтэй боллоо. Мөн УИХ-ын даргын зүгээс үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан зарлах чиг барьж буй юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Эл төсөлд 16 яам, 19 сайдтайгаар шинэ Засгийн газар үйл ажиллагаа явуулахаар тусгаад буй. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг үндсэнд нь дэмжсэн бол “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд зарим нэг яамдын чиг үүргийг өөрчлөх шаардлага байна гэж үзэж, энэхүү саналаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хүргүүлээд байгаа. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд “Төслийг энэ хэвээр дэмжих боломжгүй, сайжруулах шаардлага байна” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлээд буй билээ.

Г.ДАРЬ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж