Тэрбээр бүх дэлхийн гоо сайхан бүсгүйчүүдээс тавдугаарт шалгарч байсан бөгөөд энэхүү тэмцээнд оролцохооос өмнө хараахан олны танил болоогүй байсан гэнэ.
“Monster"s Ball” киногоороо алдартай түүнд Дэлхийн Миссийн хамгийн дур булаам үзүүлбэрийн нэг усны хувцастай үзүүлбэрийн зургууд нь их таалагддаг хэмээн Нью-Йорк Постод өгсөн ярилцлагандаа мэдээлжээ.
Түүний оролцсон 1986 оны “Дэлхийн Мисс” тэмцээн Английн Лондон хотноо арван нэгдүгээр сард болж байсан гэнэ. Холли АНУ-ын Охайо мужаас Америкийн мисст оролцож ийнхүү дэлхийн мисст оролцох эрхийг авч байжээ.
Дэлхийд алдартай өнгөт арьст, царайлаг жүжигчин бүсгүйг “Esquire” сэтгүүл “Тачаангуй эмэгтэй”-гээр нэрлэсэн бол People”, “FHM”, “Men’s health” сэтгүүлүүд “бүх цаг үеийн хамгийн халуухан 100 бүсгүй”-н тоонд шалгаруулж байсан аж.
Тэр “Emmy”, “BAFTA Award”-аас эхлээд “Алтан бөмбөрцөг” Оскарыг шагналыг бүгдийг нь хүртсэн юм.