АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож буй бөгөөд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан саналыг танилцуулсан байна. Эвслийн бүлгийн хувьд тендерийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зохимжгүй, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Төрийн өмчийн хорооны бүтцийг задалж, яамдад шилжүүлэх, эс бөгөөс Ерөнхий сайдын мэдэлд хуучнаар нь үлдээх гэх мэт саналыг өчигдөр Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулах үеэрээ хэлсэн юм. Тиймээс энэхүү саналыг хүлээж авах эсэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү хуралдаанаараа шийдвэрлэнэ. Хуралдаан эхлээд ойролцоогоор 30 минут болж буй юм. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж