Нийслэлийн авто замын газраас Хайлаастын уулзвараас долоон буудлын эцэс хүртэлх замыг өчигдөр 18.00 цагт нээнэ гэж төлөвлөж байсан ч өнөөдөр өглөөний 06 цагт нээсэн талаар мэдээлж байна. Тус чиглэлд Хөгжлийн банкны санхүүжилтээр 1.9 км автозамыг шинэчлэн, зэрэгцээ холбоо, цахилгааны шугам сүлжээний нөөц сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусган замын хөдөлгөөнийг ийнхүү нээжээ. Харин тус чиглэл дэх явган хүний замын ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх аж.
У.БОЛОР