Энэ сарын 22-ноос бүртгэл эхэлнэ
Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх тухай Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан ажилтан З.Болормаагаас тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгүүлж эхлэх вэ?
-Боловсролын тухай хуулинд зааснаар тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ бол цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Нийслэлийн боловсролын газрын дарга хүүхдийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж хийсэн байх ёстой гэсэн зөвлөмжийг бүх цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Энэ зөвлөмжид хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийдэг.
-Бүртгэл гурван өдөр үргэлжилнэ гэсэн үг үү?
-Урьд жилүүдэд цэцэрлэгүүд өөр өөр хугацаанд бүртгэл хийж иргэдийг төөрөлдүүлдэг байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг цэгцэд оруулахын тулд дээрхи захирамжийг гаргасан. Энэ жилийн хувьд энэ сарын 22,23,24-нд цэцэрлэгт элсүүлэх бүртгэл явагдана.
-Нийслэлд нийт хэдэн цэцэрлэг ажиллах вэ?
-Өнгөрсөн жилийн тоо баримтаа хэлнэ. Учир нь энэ хичээлийн жилийн статистик мэдээ ирэх есдүгээр сарын сүүлийн хоногуудад гарна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд 308 цэцэрлэг бүртгэгдсэн. Үүний 128 нь төрийн бус өмчийн цэцэрлэг юм. Цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. 2011 онд хүчин чадлаа 21 хувиар хэтрүүлэн хүүхдүүдийг бүртгэн авсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэг хүчин чадлаараа 41183 хүүхэд авах ёстой байсан. Гэвч нийт 170845 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлсэн байна.
-Энэ жил нийт хэдэн хүүхдийн суудал бий болсон бэ?
-Төрийн болон хувийн өмчийн нийтдээ 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн. Хэдийгээр нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой байтал одоогоор энэ тоо 50 гараад байна.
-Цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар нэг хэмжээгээр мөнгө төлөх үү?
-Хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг нэг удаа бэлтгэнэ. Үүнээс өөр эцэг эхчүүд нэг ч төлбөр төлөхгүйгээр хүүхдээ бүртгүүлэх эрхтэй.
-Цэцэрлэгийн багш нар хандив аваад байдаг. Энэ жил хандив авах болов уу?
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.2.5.өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах мөн 14.2.6-д хүүхдэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж болно гэж заасан байгаа. Энэ хуулийн дагуу эцэг, эхчүүд хандив тусламж үзүүлж болно гэсэн үг. Гэхдээ хуулинд дээрхи хандивын мөнгийг нийтийг хамран, албадлагын шинжтэйгээр тэгшитгэн хураахыг хориглосон байгаа. Жишээлбэл, хандив цуглуулахдаа бүх эцэг эхчүүдийг 30 мянган төгрөг гэж мөнгөн дүнг зааж хураах нь хууль бус үйлдэл. Хандив гэж нэг сая төгрөг өгөх эцэг эх ч байна, 100 төгрөг өгөх ч хүн байна шүү дээ. Мөн заавал мөнгө бус материаллаг зүйлээр хандив өргөж бас болно.
Тоо | ||||||
Ердийн | 24 цагийн | |||||
№ | Жагсаалт | Бага, | Ахлах, | Бага, дунд | Ахлах, | |
Сургалтын | ||||||
1 | Балын | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
2 | Будгийн | 1 ком | 1 ком | 1 ком | 1 ком | |
3 | Пламастер | 1 | 1 | 1 ком | 1 | |
4 | Зургийн | 3 ш | 4 ш | 4 | 5 ш | |
5 | Ватман | 1ш | 1ш | 1ш | 1ш | |
6 | Бийр (Бүдүүн, | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
7 | Өнгийн цаас | 2 | 3 | 2ком | 3 | |
8 | Баримлын | 1 | 1 | 1 ком | 1 | |
9 | Цаасны хайч | 1 ш | 1ш | 1 | 1ш | |
10 | Цавуу | 2ш | 3ш | 3ш | 4ш | |
11 | Скоч (өргөн, | 2ш | 2ш | 2ш | 2ш | |
12 | Дэвтэр | = | Тус бүр | = | Тус бүр | |
13 | Усан будаг | 1ш | 2ш | 2ш | 3ш | |
Ариун | ||||||
14 | Гарын саван | 4ш | 4ш | 6ш | 6ш | |
15 | Шүдний сойз | 1ш | 1ш | 2ш | 2ш | |
16 | Шүдний оо | 2ш | 2ш | 4ш | 4ш | |
17 | Ариун | 3ш | 3ш | 5ш | 5ш | |
18 | Амны цаас | 3 | 3 | 6 | 6 | |
19 | Барааны | 1ш | = | 3ш | 3ш |
Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ
Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүргүүлэх юм байна. Дээрхи материалуудаас өөр ямар нэгэн мөнгө, төгрөг шаардлагагүй гэнэ. Улсын болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг. Хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог. Хэдийгээр улсын эмнэлэгүүд энэ шинжилгээнүүдийг эрүүл мэндийн паатгалаар үнэгүй авдаг хэдий ч өглөөний 06.00 цагаас эхлэн хүүхдээ тэврэн урт дараалалд зогсох шаарлагатай болдог. Тэгвэл энэ жилээс эхлэн есдүгээр сарын эхээр дүүргийнхээ цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдийн шинжилгээг нэгдсэн журмаар авах ажээ.