
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд 16 яам, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд болон бусад сайд нараа оролцуулаад нийт 19 Засгийн газрын гишүүнтэйгээр шинэ Засгийн газрыг байгуулахаар тусгаад буй. Гол нь хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор олон ажлыг ганц хүнд үүрүүлээд хаях бус, оносон эзэнтэй байлгаж, ажлаа хийж чадаагүйд нь хариуцлага ногдуулж байх зарчим барих үүднээс ийм бүтэц зураглан төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд онцолж буй. Мөн төрийн ажил иргэдэд шуурхай, нээлттэй хүрч байхын тулд зарим яамыг шинээр байгуулах шаардлага тулгарч байгаагаа ч Н.Алтанхуяг сайд мэдэгдээд байгаа билээ.