С.Сэрчмаа шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа шинэ цомог гаргана

Дуучин С.Сэрчмаа урлагийн сургууль нээнэ хэмээн сүүлийн жилүүдэд яригдаж байсан ч энэ удаад урлагийнхандаа зориулан шинэ студиэ нээхээр зэхжээ.

Мөн тэрхүү студиэ өөрийн урлагийн нэрээр буюу “Sally” хэмээн нэрийдэх гэнэ. Тус студидээ рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж, хамтран ажиллах юм байна.

С.Сэрчмаагийн шинэ студи дуу, клип хийхээс гадна шоу тоглолт зохион байгуулж, уран бүтээлчдэд зориулсан гоёлын дэлгүүртэй байна гээд бусдаасаа ялгарах зүйл олонтой шинэлэг студи байх гэнэ шүү.

Мөн тэрбээр уран бүтээлдээ эргэн орж байгаа ба тун удахгүй ирэх есдүгээр сард шинэ цомгоо фенүүдээ хүргэхээр ажиллаж байгаа аж.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж