
Харин Нийслэлийн МАН-ын хорооны хувьд сая болж өнгөрсөн хуралдаанаараа зарим нэр дэвшигчийг хасах санал гаргасан бололтой, тиймээс одоо гурван хүний нэрийг тодруулж, эргэж Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Түүнчлэн хуралдаан эргэж орон удирдлагыг сонгохоор нэр дэвшүүлэх үед заалнаас Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэрээ дэвшүүлэх хүн гарч ирж болох талтайг эх сурвалж онцоллоо.
Энэ удаагийн МАН-ын хорооны хуралдаанд 187 хүн оролцох ёстойгоос 127 нь оролцож буй юм байна.
Г.ДАРЬ