Сайншандад Германы эмч нар ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Сайншандад Германы эмч нар ажиллав

Герман Улсын “Хил хязгааргүй шүдний нийгэмлэг”-ээс нарийн мэргэжлийн хоёр эмч, нэг дадлагын оюутны хамт Дорноговь аймагт долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 13-ныг хүртэл шүдний үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ. Иргэдийн дунд өдөр тутамдаа хэрэглэдэг янз бүрийн хүнсний зүйлээс улбаалсан шүдний өвчлөл их байгаа бөгөөд үүнд чихэрлэг бүтээгдэхүүн голлох байр суурийг эзэлж байгааг эмч нар дурдлаа. Тус нийгэмлэг нь олон улсын сайн дурын байгууллага бөгөөд манай аймагт гурав дахь жилдээ ирж иргэдэд үнэгүй эмчилгээ хийж байгаа нь энэ юм . Эмч нар өмнө ирэхдээ  Иххэт, Айраг суманд ажиллаж байжээ.

                                                                              Х.Эрдэнэбулган  /  Дорноговь /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж