
Түүний мэдээлснээр дээрх чөлөөт худалдааны гэрээнд худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, үнэ тарифын хөнгөлөлтийн хэмжээ, хяналтын тогтолцоо гэх мэт асуудлуудыг оруулсан аж.
Түүнчлэн Чили улс томоохон зах зээл бүхий Өмнөд Америкийн орнуудтай мөн худалдааны гэрээ байгуулсан бөгөөд Энэтхэг улсыг ч мөн худалдааны томоохон түнш хэмээн үзэж байгаа юм байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ оны эхний хагас жил гэхэд Чили улсаас Энэтхэг улсруу нийлүүлэх экспортын хэмжээ 45 хувь буюу 1.36 тэрбум ам доллар болон өссөн байна.
Харин импортын хэмжээ 29 хувьтай буюу 310 сая ам.доллар болоод байгаа аж.
Э. Анхтуяа