
Тэд ялангуяа хөх томруулдаг мэс ажилбарыг онцолж байгаа аж. Английн Эрүүл мэндийн яамны албаныхны мэдээлж байгаагаар одоогийн байдлаар тус улсын 40.000 эмэгтэй хөх томруулах хагалгаа хийлгэсэн буюу хөхөндөө силикон шахуулжээ. Эрүүл мэндийн яамны албаныхны мэдээлж байгаагаар бүсгүйчүүд дээрх мэс ажилбарыг хийлгэж гоо сайхандаа анхаарч байгаа ч энэ нь олон сөрөг хүчин зүйлүүдийг дагуулж байгаа аж. Учир нь дээрх хагалгааны улмаас хөхний хавдраар өвчлөх магадлалтай хүмүүсийн тоо илүү ихсэнэ хэмээн тус улсын эрүүл мэндийн яам болгоомжилж байгаа аж.
Э. Анхтуяа