Майдар бурханы цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Майдар бурханы цогцолбор барина

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг “Их Майдар” сангийнхан эхлүүлжээ. Уг цогцолборын архитектороор барималч Д.Эрдэмбилэг ажиллаж байна. Тэрээр өмнө нь Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөг урласан аж. Уг цогцолборт 54 метр өндөр Майдар бурхан, 108 метр өндөр суврага бүтээхээс гадна 10 га газрыг хамарсан соёл, гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэнэ. Майдар бурханыг Монголд цутгаж байгаа бөгөөд бурхан болон суврагыг бүтээх ажлыг 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 15 жил үргэлжлэх аж.

                                                                                                               Д.Лхагвамаа  / Төв /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж