
Дашрамд сануулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өмнө нь шинээр байгуулагдах Засгийн газар нь цомхон чадварлаг багаар ажиллах ёстой. Яамдын тоог нэмэгдүүлэх нь тэр хэрээр дарга даамлуудын орон тоог өсгөнө хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягаас мэдээлэл сонссоныхоо дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл дээр бүлгийн гишүүд саналаа нэгтгэнэ хэмээн мэдэгдсэн билээ.
Г.ДАРЬ