МоАХ-ныхан А.Гансүхэд талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

МоАХ-ныхан А.Гансүхэд талархал илэрхийлэв

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулж олонхи болсон. Харин энэхүү ялалтад хүргэхэд  А.Гансүх асуудлыг зөв өнцгөөс харж, голыг барьж ажилласны үр дүнгийн илрэл хэмээн МоАХН-ны партизанууд үзэж, талархал илэрхийлсэн байна. Тэрбээр сонгуулийн ерөнхий менежерээр ажиллажээ. Харин талархалд “Үүлэн чөлөөний нар шиг богино хугацаанд олдсон Ардчиллын богино замнал маань алдаа онооны дэнсэнд явж ирсэн. Монголчуудын хөгжлийн итгэл найдвар болсон ардчиллын ололт амжилтыг хамгаалах УИХ, НИТХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олуулаа яллаа. 2012 оны сонгууль бидний тэмцлийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн ялалт байлаа. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ардчиллын анхдагч А.Гансүх та амжилттай удирдан ажиллаж, ялалт авчирхад үнэтэй хувь нэмэр оруулсанд баяр хүргэн, МоАХ-ны партизанууд бид энэхүү талархлыг танд хадгалуулав” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж