Maplecroft нь олон улсын эрсдлийг дүгнэх судалгааны байгууллага бөгөөд дэлхийн 197 улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд судалгаа хийсэн байна. Судалгаагаар Азийн зарим улс орнуудын эдийн засгийн байдал маш хүнд байдалтай байгаа нь тогтоогджээ.
Эдгээр орноос Азийн арван улс орны эдийн засаг маш эмзэг бөгөөд сүйрлийн ирмэгт байна хэмээн мэдэгдсэн аж. Судалгааг явуулсан албаны хүмүүсийн мэдээлснээр Бангладеш, Филиппин, Мьянмар, Лаос, Никарагуа Гайти, Энэтхэг, Гондурас, Доминикан, Вьетнам гэх мэт улсууд дээрх ангилалд орж байгаа юм байна.
Дээрх улсуудын Засгийн газар байгалийн гамшгаас улбаатай эдийн засгийн хямралыг даван туулах тал дээр бүх хүчээ дайчилж байгаа боловч хамгийн тулгамдаж байгаа асуудал нь эдгээр улсын хувьд дэд бүтцийн асуудал болоод байгаа аж. Учир нь их хэмжээний үер, хар салхи, газар хөдлөлтөнд олон тооны зам, байрилга байгууламж, эрчим хүчний шугамууд эвдэрч сүйрсэн бөгөөд засварын ажилд ихээхэн хөрөнгө шаардагдах нь тодохой зүйл хэмээн Maplecroft-ийн шинжээч Хелен Гоад мэдээлжээ.