ДБЭТ “Спартак”-аар нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

ДБЭТ “Спартак”-аар нээлтээ хийнэ

Энэ онд ДБЭТ-ын 50 дахь улирлын нээлт тохионо. Өнгөрсөн жил Монголын болоод дэлхийн сонгодог дуурь, балетийг тайзнаа амилуулж, гадны томоохон наадмуудаас шагналын хур буулгасан ДБЭТ-ынхан 50 дахь улирлын нээлтээ XX зууны хөгжмийн шилдэг бүтээл болох Армяны нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетаар ирэх аравдугаар сарын 6-нд нээх бол маргааш нь буюу 7-нд дуурийн нээлтээ Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийх юм байна.

А.Хачатуряны “Спартак” балетын хувьд өнгөрсөн жил ДБЭТ-ын тайзнаа 20 жилийн дараа дахин амилсан бүтээл юм. 

Харин .И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн тухайд анх ДБЭТ байгуулагдахад анхны бүтээл нь болон тайзнаа амилсанаас хойш 50 жил тасралтгүй сонгодог урлагийн үзэгчдийг баясгасаар ирсэн шилдэг бүтээлүүдийн нэг учраас ДБЭТ-ын зүгээс хүндэтгэл үзүүлэн эл дууриар 50 дахь улиралаа нээж байгаа тухай тус театрын захирал Б.Сэргэлэн дуулгасан юм. Гэхдээ одоогоор “Евгений Онегин” дуурийн гол дүрийг хэн тайзнаа амилуулах гэж буй нь нууц хэвээрээ үлдлээ. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж