Оросын эрдэмтэд говийн тааныг сайшаав

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Оросын эрдэмтэд говийн тааныг сайшаав

Манай орны бэлчээрийн ургамлыг судалж, төрөл зүйлийг нэмэгдүүлэхээр орос монгол эрдэмтдийн баг Дундговь аймагт ажиллаж байна. Тэд тус аймгийн Дэлгэрцогт сумын 11 га талбай бүхий бэлчээрийн ургамлыг судалж туршилт судалгааны төвийг хоёр жилийн өмнө байгуулсан аж. Судалгааны багийн оросын талыг тэргүүлэн яваа эрдэмтэн Шамсудинов манай орны бэлчээрийн ургамлын талаар “Дундговь аймгийн бэлчээрийн ургамлын таанын гол найрлага протенийн хэмжээ 28 хувь байгаа нь маш өндөрт тооцогдоно. Ийм ургамал идэж байгаа малын мах, сүү сааль чанартай байх нь гарцаагүй” хэмээн онцолсон байна. Судалгааны багийнхан ирэх намар туршилтын үр дүнг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа талаар “Зууны мэдээ” сонины өнөөдөрийн дугаарт дурьдсан байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж