Хьюстоны экс нөхөр ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Хьюстоны экс нөхөр ярилцлага өгчээ

Попын хатан хаан Уитни Хьюстоны үхлийн  талаар түүний  экс нөхөр Бобби Браун  нас барснаас нь хойш зургаан сарын дараа TMZ-д ярилцлага өгчээ.

Түүнийг эхнэрийнхээ үхэлд буруутай гэсэн  олон нийтийн цуу яриа одоо ч тасраагүй байгаа билээ. Учир нь алдарт дуучинтай 14 жилийн турш хамтдаа амьдарсан түүнийг эхнэрээ хар тамхинд уруу татсан хэмээн ойр дотныхон нь буруутгадаг аж.

Харин Бобби  Браун өнөөдөр өгсөн ярилцлагандаа Хьюстоныг хар тамхи болоод тайвшруулах эм ихээр хэрэглэдэг байсан хэмээн мэдэгджээ.
Тэрбээр өөрөө олон жилийн турш хар тамхи, мансууруулах бодис ихээр хэрэглэсэн гэнэ. Өдгөө 43 настай дуучин Бобби Браун саяхан өөрийн хоёр дахь амдралыг зохиож, өөрийн карьерт ихээхэн анхаарал хандуулаад байгаа аж.

Браун Хьюстон нар 2006 оны есдүгээр сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулж байжээ. Браун өөрийн шинэ амьдралыг эхлээд удаагүй байгаа ба эхнэр Алиса Этриджтэйгээ өнгөрсөн зургадугаар сард Хавайд хуримаа хийжээ. Түүнчлэн тэрбээр Хьюстоны талаар түүнийг нас барсан мэдээг сонсоод маш их шаналсан хэмээн ярьсан гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж