Өвөр Байгалийн хязгаарт оюутан сургана

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Өвөр Байгалийн хязгаарт оюутан сургана

Дорнод аймгийн болон ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцохоор болжээ. Үүний дагуу Чита хот дахь Уул уурхайн техникум, Бизнес технологийн коллежи, Хөдөө аж ахуй, газар тариалангийн техникум, цэцэрлэгийн техникумд уул уурхайн инженер, уурхайн маркшейдер, цэцэрлэгийн багш, малын эмч, санитар зэрэг мэргэжлээр ирэх хичээлийн жилд тус аймгаас таван оюутан суралцахаар тохиролцжээ. Тэдгээр оюутан Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагчийн тэтгэлгээр суралцах бөгөөд тус газрын төлөөлөгчид энэ сарын 27-нд Дорнод аймагт ирэх гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж