Тэрбээр уг шууд ярилцлагын үер улаан цагаан өнгийн судалтай даашинз өмсөж, улаан өнгийн ээмэг зүүн, уруулаа улаанаар будсан байжээ. Мөн Тейлор Свифт шууд ярилцлагын үеэр шинэ цомогт нь багтсан "We Are Never Ever Getting Back Together" хэмээх дуугаа дуулсан байна.
Энэ дуу нь өчигдрөөс iTunes-ээр фэнүүдэд нь хүрч эхэлжээ. Түүний энэхүү “Red” цомог нь 16 дуутай байх аж. Тэрбээр 2010 онд гаргасан өмнөх "Speak Now" цомгийнхоо дуунуудыг бүгдийг өөрөө бичиж байсан бол энэ удаа бусад уран бүтээлчид, дууны үг зохиогчид болон продюссеруудтай хамтран ажиллаж байгаа юм байна.
Жишээлбэл Английн дуучин, дууны үг зохиогч, продюссер Эд Ширантай хамтран бичсэн дуугаа хослон дуулжээ. Тейлор Свифт өнгөрсөн хугацаанд "Speak Now World Tour" аялан тоглолтоо хийгээд завгүй байсан бөгөөд аялан тоглолтоо амжилттай хийж дуусгасан байна.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр уран бүтээлээ туурвиж эхэлснээсээ хойш 22 сая гаруй цомог , 50 сая гаруй сингл борлуулжээ.