-Хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн манай дүүрэгт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн. Бид бололцоотой арга хэмжээг авсаар байсан ч томуу нэмэгдсээр түргэн тусламжийн дуудлагын 90 гаруй хувь, амбулаторийн үзлэгийн 70 гаруй хувийг эзлэх болсон. Цэцэрлэг, сургуулийн ирц ч 60 хувьтай болсон тул дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
-Өвчлөгсдийн байдал ямар байна вэ.Томуугаар хүн нас барсан тохиолдол гарсан уу. Дүүргийн эмнэлгийн орны хүрэлцээ ямар байна?
-Өвчлөгсдийн олонх нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Одоогоор нас баралт гараагүй. Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн, хатгаа туссан байдалтайгаар эмнэлэгт ирэх нь их байна. Манай дүүргийн эмнэлэг 250 ортой. Хүүхдийн тасаг 30 ортой ч одоогоор 70 гаруй хүүхэд эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүүхдүүдийн 40 хувь нь хүндэвтэр байна.
-Улаанбаатар хотоос эмч, мэргэжилтнүүд очсон уу?
-Үгүй ээ. Дүүргийн эмч нар ээлж халаагүй ажиллаж байна.
Д.Цээпил