Лалын тэргүүнүүдийн чуулга уулзалт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Лалын тэргүүнүүдийн чуулга уулзалт эхэлжээ

Өнөөдөр Лалын шашинтан орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 57 орны тэргүүнүүдийн чуулга уулзалт Саудын Арабын Месса хотноо эхэлжээ. Тэд Сирид үүсээд буй дайныг зогсоох талаар авч хэлэлцэх гэнэ. Мөн өчигдөр орой Саудын Арабын  “Исламын шашны хамгийн ариун цэг” Мекка хотноо дэлхий дахины 1.5 тэрбум лалын шашинтнууд цуглан Лалын ариун баяр Рамадан баярын шөнийн цугларалтыг хийсэн байна. Лалын тэргүүнүүдийн чуулга уулзалтыг Саудын Арабын хаан Абдалла даргалж байгаа бөгөөд Сафа хааны ордонд болж байгаа бөгөөд тэрбээр Сирийн дайныг зогсоож, босогчдод дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа аж. Мөн энэхүү чуулга уулзалтанд Сирийн Башар аль-Ассадыг дэмжигч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хүрэлцэн ирсэн байна. Сүүлийн хэдэн сард Суннитууд ноёлсон Саудын Арабчууд болон Шийтүүд ноёлсон Иранчууд хоёрын хоорондох сөргөлдөөн нэмэгдсэн бөгөөд энэ хоёр бүс нутаг нь Сирийн босогчдын эсрэг байр суурьтай байгаа юм байна. Иран нь Сирийн Башар аль-Ассадын дэглэмийн хамгийн том холбоотон улс бөгөөд бүхий л хүчээрээ Башар аль-Ассадад туслахад бэлэн байдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж