“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.
Хэсгийн шатанд багууд тойргийн системээр тоглож, хэсэг бүртээ эхний гурван байрт бичигдсэн, нийт 12 баг дараагийн шатанд дахин хоёр хэсэгт хуваагдан тоглох юм байна.
Тэмцээний нээлтийн тоглолт 17-ны өглөө 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн хооронд болох аж. Монголын багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийх юм. Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд болох аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох юм байна.
Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтжээ. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч н.Гназоригийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй. Тэд өнгөрсөн хугацаанд дээрх багийн бүрэлдэхүүнтэй Бээжин хотноо нэг сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд өдгөө МҮОХ-ны дэргэдэх Анагаах ухааны төвд байрлан, бэлтгэлээ чамбайруулж байна.
Тэмцээний тоглолтын хуваарийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.