Дэлхийн банк Египетэд зээл өгнө

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Египетэд зээл өгнө

Египетийн Засгийн газрын сайдууд Дэлхийн банкнаас 200 сая ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү зээлээр Египетэд 250 мянган шинэ ажлын байр бий болгох юм байна. Египет энэхүү зээлээр Меноуфиа, Шаркиа, Ассиут, Сохаг зэрэг хотуудад суваг хоолойн цэвэрлэх, зам болон сургуулиудыг засах зэрэг ажил хийж гүйцэтгэх аж.  Мөн  эрүүл ахуйг сайжруулах төслийн хүрээнд бохир ус цэвэршүүлэх үйлдвэр барих гэнэ.  Египетийн эдийн засаг дарангуйлагч агсан Хосни Мубаракийг суудлаас нь буулгах удаан хугацааны бослогын улмаас маш их суларсан байна. Дэлхийн банк Египетэд энэхүү зээлийг олгох шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сард гаргасан боловч өчигдөр л гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн банк 2011 оноос хойш Египетэд зээл олгож эхэлсэн бөгөөд өмнө нь мөн 300 сая ам.долларын зээл өгсөн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж