Ники Минаж өчигдөр буюу мягмар гаригт Америкийн NBC телевизийн “Today” шоунд оролцож өөрийн уран бүтээлээ толилуулсан байна. Тэрбээр “The Alarm” хэмээх шинэ уран бүтээлээ уг шоунд дуулсан бөгөөд час улаан өнгийн донжтой хувцсаар гангарч олныг гайхашруулжээ.
Түүний гоёсон улаан өмсгөл биеийг нь нилээд барьж, өөрт нь тав тухгүй мэт байгаа боловч харин фэнүүдэд нь үнэхээр их таалагдсан гэнэ.
Түүний өөртөө итгэлтэй байдал, хэзээд бусдыг гайхашруулдаг зан нь энэ удаа түүнийг бас л өөрчилсөнгүй аж.
Тэрбээр сүүлийн үед нилээд завгүй байгаа бөгөөд хоёр долоо хоногийн өмнө Лас Вегаст болсон “The Sin City” шоунд оролцсон юм байна.
Харин ирэх долоо хоногт тэрбээр Их Британид болох V Festival-д оролцох аж.