Нийслэлийн МАН-ын хорооны дарга тодорно

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын хорооны дарга тодорно

Нийслэлийн МАН-ын хорооны хурал болж байна. Тус хуралдаанаар ирэх дөрвөн жилд Нийслэлийн МАН-ын хороог удирдах эрхэм тодрох учиртай.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өчигдөр таван ч хүний нэрийг дээрх албанд өрсөлдүүлэхээр болж шийдвэрлэсэн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нар юм.

Тэд өнөөдөр НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намаа хэрхэн ирэх жилүүдэд ялалт авчрах хүртэл ажиллах, анхан шатанд ямар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх талаараа бодлогуудаа танилцуулах аж. Түүнд үндэслэн намын анхан шатны байгууллагынхан саналаа өгч, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар хэлэлцэн, даргаа тодруулах бөгөөд санал хураалтыг нууцаар явуулах юм байна.

Дашрамд сануулахад, нийслэлийн МАН-ын хорооны даргыг одоо хотын дарга асан Г.Мөнхбаяр удирдаж буй. Харин энэ удаагийн НИТХ-ын сонгуульд тэрбээр намаа нийслэлийн сонгуульд олонхи болгож чадаагүй учраас  хариуцлагаа хүлээж, шинэ даргыг тодруулах болж байгаа. Анхан шатанд Нийслэлийн МАН-ын хорооны даргад томилж болох хамгийн боломжтой хүмүүсээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нарыг нэрлэж байна гэх мэдээлэл байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж